eSupport аппликейшн нь зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглагдана.
1.2 eSupport аппликейшн болон түүнд агуулагдаж байгаа бүх мэдээ, мэдээлэл, гарын авлага, зааварчилгаа, видео, фото зэрэг нь бүхэлдээ Ай И ДИ СИ байгууллагад хамаарах бөгөөд хэрэглэгч нь энэхүү бодлогод нийцүүлэн уг аппликейшнийг хэрэглэнэ.
Уг аппликейшний хэрэглэгч нь ЕБС болон хувийн хэвшлийн сургуулийн сурагчдад Pearson англи хэлний хичээл зааж буй багш байх бөгөөд хөтөлбөр дэх бүртгэлийн мэдээллийг ашиглан хандах эрхтэй.
eSupport аппликейшний үйлчилгээг хэрэглэхтэй холбоотойгоор хэрэглэгчээс дараах мэдээллүүдийг англи хэлний хөтөлбөрийн дагуу авна. Хэрэглэгч өөрийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд хэрэв хувийн мэдээлэл өөрчлөгдсөн бол нэн даруй Pearson хөтөлбөрийн багт мэдэгдэж, шинэчлүүлнэ. Хэрэглэгч багшийн мэдээлэлд:
Хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
Хэрэглэгчээс авсан дээрх мэдээлэл нь зөвхөн Pearson англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцад ашиглагдах бөгөөд гуравдагч этгээдэд задруулахгүй.
Хэрэв хэрэглэгч цаашид Pearson англи хэлний хөтөлбөрийн дагуу багшлахгүй болсон тохиолдолд аппликейшн дэх бүртгэлийг идэвхигүй болгоно.
Хэрэглэгч өөрийн Pearson платформд бүртгэлтэй имэйл хаяг болон нууц үгийг ашиглан аппликейшнд нэвтрэнэ.
Хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу аппликейшний сайжруулалтыг тухай бүрт нь шийдвэрлэнэ.
Хэрэглэгч зөвхөн өөрийн илгээсэн техникийн тусламж дэмжлэг, санал хүсэлтийн жагсаалт болон түүхийг харна.
Хаанаас ч, хэдийд ч хандаж ашиглах боломжтой.